Ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин ОУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг баталлаа. Москвагийн байр суурийг тооцон үзэх шаардлагатай гэдгийг барууны түншүүддээ тэрээр анхаарууллаа. 3-р сарын 4-нд товлоод байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө түүний  “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэл нь нийтлэгдлээ.

БРИКС-ийн түншүүдтэйгээ харилцан хамтран ажиллаж байгаа нь ОУ-ын тэргүүлэх чиглэл гэж ерөнхий сайд тэмдэглэсэн байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон ӨАБНУ нь бие биенээ хурцалж өгч байна. БРИКС жинхэнэ утгаараа ажиллаж эхлэхээр дэлхийн эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөө нь улам жинтэй болно.

“Тавалын” нэг гишүүн болох Хятад улстай харилцааны тухай Путин ярихдаа цэцэглэн хөгжиж байгаа тогтвортой Хятад улс ОУ-д хэрэгтэй гэж хэллээ. Мөн амжилттай хөгжиж байгаа хүчирхэг Орос орон, Хятад улсад хэрэгтэй гэдэгт тэр итгэлтэй байна. Дэлхийн тавцан дээр Хятад улсын биеэ авч явж байгаа байдлыг харахад давамгайлах гэсэн байдал ажиглагдахгүй байна гэж ерөнхий сайд үзэж байна. Хятадын дуу хоолой дэлхийн тавцан дээр улам чанга сонсогдож байгааг ОУ угтан тосож байна. ОХУ-ын Дипломатын академийн проректор Александр Лукин Владимир Путины өгүүлэлийн энэ хэсгийг тайлбарлахдаа

«Хятад улс маш хурдан хөгжин хүчирхэг эдийн засагтай гүрэн улс болж хувирч байна. Хятадын хөгжил бол бид өөрчлөж чадахгүй бодит зүйл юм. Энэ бол аюул занал гэж хашигарах эсвэл үр бүтээлтэй зөв байр суурийг эзлэх ийм хоёр л зам байна. Түүнийг тогтоон барихыг бодох биш харин  ашиглахыг бодох хэрэгтэй. В.Путин өгүүлэлдээ бичсэн шиг хятад нэгэнт хүчирхэг болж байгаа бол түүнтэй хамтран ажиллаж түүний хөрөнгө оруулалт, туршлага, боломжийг ашиглах хэрэгтэй» гэлээ.

НҮБ-ын АЗ-ийн сирийн талааархи тогтоолд тавьсан орос-хятадын хоригт Барууныхны хандсан хандлагыг Путин “голын хийн өвчин” гэж нэрлээд Москва, Бээжин хоёр  НҮБ-ын АЗ, БРИКС, ШХАБ, “Их хорь”-д бие биенээ дэмжих ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. Урьд нь хэрэглэж байсан түвэг багатай схемээ ашиглах гэж яарахгүй байхыг барууны нөхдүүддээ сэрэмжлүүллээ.

Ямар нэгэн ажиллагааг НҮБ-ын АЗ сайшаагүй байхад сонирхсон улсуудын эвсэл байгуулаад цохилт өгнө гэдэг сэхүүн бодлыг хэлж байгаа юм. Иймэрхүү үйлдлийн логик нь эсрэг үр дүнтэй бөгөөд маш аюултай юм гэж Владимир Путин үзэж байна. Ливийн жүжгийг хэн нэгэн Сири улсад хэрэгжүүлэх гэсэн оролдлогыг гаргаж болохгүй ба энэ талыг баримтлагчдыг дайсагнасан загатнаагаа дарахыг Путин зөвлөсөн байна.

Путин хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд Иранаас дутахааргүй нөхцөл байдал бий болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Пхеньяны цөмийн хэнээрхэл нь ОУ хувьд хүлээн зөвшөөрхийн аргагүй зүйл гэж тэрээр тэмдэглээд БНАСАУ-ын цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээрийг нэн даруй сэргээх хэрэгтэй гэж хэллээ. “Байдлаас ажихад манай зарим түншүүд үүнтэй санал нэгдэхгүй байгаа бололтой” гэж Путин тэмдэглэсэн байна. Одоохондоо маш болгоомжилсон алхам хийх хэрэгтэй. БНАСАУ-ын шинэ удирдагчийн чанарыг шалгах шаардлагагүй. Ингэвэл тэр бодлогогүй алхам хийж мэднэ гэж тэр хэллээ.

ОУШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорай хэлэхдээ: «Солонгосын хойгийн асуудал зөвхөн цөмийн асуудал ч биш аюулгүй байдлын асуудлыг улс төр дипломатын аргаар шийдэх ёстой гэж ОУ үзэж ирсэн. ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль ямарч үр дүнтэй байсан энэ байр суурь хэзээч өөрчлөгдөхгүй. Эсрэг тохиолдолд ОУ-ын Алс Дорнодын хил дээр байдал хурцдаж будилиан үүснэ» гэв.