Сири улсад шинэ Үндсэн хуулийн төслийн талаархи Бүх ард түмний санал хураалт амжилттай боллоо. Дамаскт Мэдээлэлийн яамны албан ёсны төлөөлөгч гям гаригт ингэж мэдэгдсэн байна.Иргэд маш идэвхитэй байлаа. Бүрэн тооллого дараа нь болно, ард иргэд санал хураалтад маш идэвхитэй оролцсон гэж одоо ч итгэлтэй хэлж болно гэж энэ төлөөлөгч хэлсэн байна. Дамаскт нийгмийн хэв журам зөрчсөн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Эрх баригч “Баас” намын монополь эрхийг хасаж, улс төрийн намуудын тэгш эрхийг баталгаажуулж өгсөн 8-р бүлгийг өөрчилсөн нь Сирийн шинэ Үндсэн хуулийн гол онцлог нь болсон байна. ОУ санал хураалтыг угтан тосож байгаа ба бүх ард түмний санал хураалт нь “улс орондоо нийгэм эдийн засгийн болон улс төрийн гүн гүнзгий өөрчлөлт хийнэ гэсэн амлалтаа ард түмнийхээ өмнө сирийн удирдлага биелүүлж байгаагийн илрэл гэж” үзэж байгаа юм.