Хятадын эдийн засгийн өсөлт нь ОУ-д аюул учруулна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэхгүй байна. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ тэрээр ингэж бичсэн байна. Алс Дорнод болон Сибирийн аж ахуйг хөл дээр нь босгох зорилгоор хятадын нөөц бололцоог ашиглан хороошлолын шинэ харилцаа холбоог ОУ бий болгох хэрэгтэй гэдэгт тэр итгэлтэй байна. Дэлхийн тавцан дээр Хятад улсын биеэ авч явж байгаа байдлыг хархад давамгайлах гэсэн байдал ажиглагдахгүй байна гэж ерөнхий сайд үзэж байна. Дэлхийн дэг журмын тэгш эрхтэй байдал бий болгох гэсэн оросын байр суурийг Бээжин хуваалцаж байгаа юм. НҮБ-ын АЗ, БРИКС, ШХАБ, “Их хорь” болон бусад олон талын механизмд хамтын ажиллагааг улам нэмэгдүүлж, даяарчлалын болон бүс нутгийн хурц асуудлуудыг шийдэхдээ бие биедээ мэдэгдэж, олон улсын тавцан дээр бие биедээ дэмжлэг үзүүлж байх ёстой гэж Путин хэлсэн байна. Хилийн асуудлыг оролцуулаад бүх том улс төрийн асуудлуудыг Орос,Хятад улсууд шийдэж чадсан гэж тэрээр хэллээ. Гэхдээ энэ бүхэн нь ОХУ, Хятад улсуудын хооронд ямарч санал зөрөлдөөн байхгүй гэсэн үг бишээ гэж ерөнхий сайд тэмдэглэсэн байна.