Өнөөдөр Тувад дахин газар хөдөллөө гэж ОШУА-ийн Геофизикийн алба мэдээллээ. Газар хөдлөлт голомт дээрээ 5,2 баллын хүчтэй байсан ба нийслэл Кызыл хотоос 130 километрийн зайд байжээ. Ням гаригт 6,5 баллын хүчтэй газар хөдөлсний дараа 500 гаруй хүн түр байранд өнгөрсөн шөнийг өнгөрүүлжээ. Тус бүс нутагт онц байдал зарлаад байна. Тус БН улсад сүүлийн хоёр сард гурван удаа хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хамгийн хүчтэй газар хөдлөлтийг 12-р сарын 27-нд бүртгэсэн билээ. Тэр үед газар хөдлөлтийн голомтод 8-9 баллын хүчтэй чичиргээ үүссэн билээ.