Арабын орнуудад нэгэн зэрэг болсон “Арабын хавар” нэртэй эсэргүүцлийн ажиллагааны зорилго нь зах зээлийн хил хязгаар байсан байж болох юм гэдгийг ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин үгүйсгэхгүй байна. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ ерөнхийлөгчид нэр дэвшигч, “ардчилах ажиллагаа” явуулсан улсуудад оросын компаниуд орон нутгийн зах зээл дээр хэдэн арван жилийн туршид бий болгосон байр сууриа болон арилжааны гэрээ хэлэлцээгээ алдаж байна гэж бичсэн байна. Харин эрх баригч дэглэмийг өөрчлөхөд “гар бие оролцсон” улсуудын компаниуд манай компаниудын орон зайг дуртайяа эзлэж байна. Өөрийнхөө байр суурийг сэргээхийн тулд ОУ арабын улсуудын шинэ төр засагтай идэвхитэй ажиллах шаардлагатай байна гэж Путин бичсэн байна.