БНАСАУ-ын цөмийн хэнээрхэлийг ОУ хүлцэхгүй гэхдээ тус улсын шинэ удирдагчийн “чанарыг шалгахгүй” байхыг гадаадын түншүүддээ ОХУ-ын ерөнхий сайд  Владимир Путин анхаарууллаа. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ Путин хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд Иранаас дутахааргүй нөхцөл байдал бий болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө.”Пхеньян цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх горимыг зөрчиж, “цэргийн зориулалттай атом”-ыг эзэмших эрхтэй болно гэж нээлттэй мэдэгдэж, цөмийн зэвсгийн туршилтыг хоёр удаа хийсэн” гэж тэрээр тэмдэглэсэн байна. “Байдлаас ажихад манай зарим түншүүд үүнтэй санал нэгдэхгүй байгаа бололтой” гэж Путин тэмдэглэсэн байна. Одоохондоо маш болгоомжилсон алхам хийх хэрэгтэй. БНАСАУ-ын шинэ удирдагчийн чанарыг шалгах шаардлагагүй. Ингэвэл тэр бодлогогүй алхам хийж мэднэ гэж тэр хэллээ.”Хөршөө сонгодогүй” гэж Путин мэдэгдээд, ОУ БНАСАУ-ын удирдлагатай сайн хөршийн харилцааг хөгжүүлэх болон цөмийн асуудлыг шийдвэрлэхэд нь Пхеньянд нөлөөлөх талаар идэвхитэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж бичсэн байна.