АНУ болон бусад улсууд ливийн гунигт туршлагыг санан Сири улсад хүч хэрэглэх байдлыг гаргуулахгүй гэдэгт ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин итгэж байна. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ тэрээр ингэж бичсэн байна. Ливийн хэрэгт хөндлөнгөөс оролцсноос болж зарлан тунхаглаад байсан ардчилалын оронд “давамгайлж байсан нэг хүчнийг түрэмгийлэн давамгайлах өөр хүчээр сольсон” гэдгийг ерөнхийлөгчид нэр дэвшигч санууллаа.Сири улсад олон улсын хамтын нийгэмлэгийн ажиллагаа нь дотоодын эвлэрэлд хүргэхэд чиглэсэн байх ёстой. Хаанаас гарч байгаагаас үл шалтгаалан хүчирхийлэлийг нэн даруй зогсоохын төлөө тэмцэх ёстой гэж Путин тэмдэглэсэн байна. Хамгийн гол нь бүхнийг хамарсан иргэний дайнд хүргэж болохгүй гэж ерөнхий сайд төгсгөлд нь хэлсэн байна.