Владимир Путины амь насанд халдах гэж байсан алан хядагчдын ажиллагааг Орос, Украины тусгай албаныхан таслан зогсоолоо. Энэ тухай өнөөдөр оросын телевизийн 1-р суваг мэдээллээ. Олон улсын хэмжээнд эрж хайж байсан дээрэмчдийг украины Одесса хотод баривчилсан байна. 3-р с арын 4-нд товлоод байгаа ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа Москвад гэмт ажиллагаагаа явуулахаар шийдсэн байсан нь тэдний мэдүүлгээс тодорхой болсон байна гэж тус суваг мэдээлсэн байна. Мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Энэ гэмт хэргийн тухай тодорхой мэдээг 1-р суваг оройн мэдээлэлийн хөтөлбөрөөрөө танилцуулна гэж амалсан байна.