ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос долоо хоногийн өмнө хүрхэд бэрх нутгуудад урьдчилсан санал хураалт болж байна. 94 сонгогч амьдран суугаа Алтайн хязгаарын 4 алслагдсан суурин газарт урьдчилсан санал хураалт боллоо. Эдгээр сонгогчидод хүрхийн тулд сонгуулийн комиссийн гишүүд цаснаа явагч болон газар уснаа явагчаар хэдэн зуун километр цаст тайгын замыг туулсан байна. Дагестан улсын Каспийн тэнгис дэх Чечень арлын оршин суугчидад саналын хуудсыг нисдэг тэргээр хүргэжээ. Энэ жилийн хатуу ширүүн өвлийн хүйтнээс үүссэн мөсөн хаалтаас болж эх газартай холбодог олон усан зам хаагдаад байна. Урьдчилсан санал хураалт 2-р сарын 17-нд эхлэсэн ба “чимээгүй өдөр” эхлэх 3-р сарын 2-нд дуусах юм. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн 1-р шат 3-р сарын 4-нд болно.