Өдөөн хатгасан дайралтаас болж Хойд, Өмнөд Солонгосын тэнгисийн хил дээр дайн гарч магадгүй гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын мэдэгдсэн байна. Өмнөд Солонгостой хил залгаа баруун урд талын хил дээр байгаа армийн анги нэгтгэл дээр тэрээр очжээ. Хэрвээ өмнөд солонгосын хөлөг онгоцууд тус улсын усан хилд орж ирэвэл “лай ланчигийнх нь хариуг” өгөх хэрэгтэй гэж Ким Чен Ын хэлсэн байна.