БРИКС-ийн гишүүн ӨАБНУ, Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд Дэлхийн банкны тэргүүнээр АНУ-ын иргэнийг сонгодог уламжлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ өндөр албан тушаалд өөрийн нэр дэвшигчээ дэвшүүлэх боломжийг хөгжиж буй орнууд авч үзэж байна. Энэ амралтын өдрүүдэд Мексик улсад болж “Их хорийн” улсуудын төв банк болон санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүдийн уулзалт дээр БРИКС-ийн орнуудын төлөөлөгчид энэ тухай мэдэгдлээ. Нэр дэвшигчийг ямар үндэстэнээр нь биш байгуулсан гавьяагаар нь сонгох хэрэгтэй гэж Бразилийн сангийн яамны сайд Гиду Мантега мэдэгдсэн байна. ӨАБНУ-ын сангийн сайд Правин Гордхан санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Улсууд өөрийн нэр дэвшигчээ 3-р сарын 23-ны дотор дэвшүүлэх ёстой. Дэлхийн банкны тэргүүний албыг хэн хаших тухай шийдвэр 4-р сард гарна гэж үзэж байна.