Оросын боксчин Александр Поветкин Штутгарт хотод германын иргэн Марко Хукаг оноогоор ялж, WBA-ийн үнэлгээгээр хэт хүнд жинд дэлхийн аврагын титмээ хамгааллаа. Энэ тоглолт германын  Штутгарт хотод болсон юм. 12 раундын дүнгээр шүүгчид оросын иргэний давуу талыг бүртгэсэн байна. Оноо нь 116-114, 116-112, 114-114 харьцаатай байжээ. 2004 оны Олимпын аврага Александр Поветкин мэргэжлийн ринг дээр 24 удаа тоглож бүгдэд нь ялалт байгуулж байсан юм.