Агуу их мацаг барилтын өмнөх Бие биенээ уучлах ням гаригаа үнэн алдартны шашинтнууд тэмдэглэж байна. Энэ өдөр гомдоож, хуурсан бүхнээсээ уучлалт гуйж, дайсантайгаа эвлэрэхийг оролддог байна. Ийм байдлаар сүсэгтнүүд урт хугацаанд мацаг барих хүртлээ өөрийнхөө дотоод сэтгэлийг бэлтгэдэг байна. Тэргүүн хамба Кирилл энэ өдөр уучлалт гуйх үдшийн мөргөлийг Аврагч Христосын сүмд айлтгах болно.  Бие биенээ уучлах ням гаригаар уламжлал ёсоор Шар тосны баяр дуусдаг ба амьтны гаралтай бүх хүнсний бүтээгдхүүнийг идэж уухыг хориглодог юм.