Олон улсын хөдөө аж ахуйн 49-р үзэсгэлэн Парист нээгдлээ. Энэ үзэсгэлэнд 29 орны төлөөлөгчид тэр дундаа тус үзэсгэлэнгийн байнгын оролцогч ОУ-ын төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэнгийн зочид төлөөлөгчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, хүнсний болон дахин боловсруулах аж үйлдвэрийн  шинжлэх ухааны ололт амжилт, шинэхэн технологтой танилцах болно. Оросын бүс нутгууд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон өргөжүүлэхэд зориулсан хөрнгө оруулалтын төслүүдийг үзэсгэлэн дээр танилцуулсан байна. Одоохондоо Европт сайн мэдэхгүй байгаа Ямало-Ненецийн өөртөө засах тойрогийн бүтээгдхүүнүүд зочид төлөөлөгчдийн сонирхолыг гойд татна гэж үзэж байна.