Даурийн тал нутгийг ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн жагсаалтад оруулах хамтарсан мэдэгдлээ Орос, Монгол улсууд 2013 онд өгөх болно. “Даурын тал нутаг” хил дамнасан байгалын тусгай хамгаалалтын газар номинацаар “Даурия” олон улсын дархан цаазат газрын орос монголын хэсгийг бэлтгэх нь олон улсын ажлын уулзалтын нэг үр дүн байлаа. Энэ хэсэг 1994 оноос“Даурия” олон улсын дархан цаазат газарт багтах болсон юм. Энэ олон дархан цаазат газрын нөөцөд “Монгол дагуур”, “Далай нуур” улсын дархан цаазат газрууд багтдаг юм. Энэ байгалын дархан цаазат газрын нийт талбай нь 17 мянган хавтгай дөрвөлжин километр юм. “Дотоодын шалтгаанаас болоод дархан цаазат газрын өөрийн хэсгээ ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн жагсаалтад оруулах мэдэгдэлд оролцохоос хятадын тал татгалзсан гэж” оросын дархан газрын орологч захирал Вадим Кирилюк мэдэгдсэн байна. “Харин олон улсын экологийн байгууллагууд орос,монголын хоёр талын санаачлагад туслахад бэлэн байна гэж” тэрээр хэлсэн байна. Шаардлагатай бүх ажлыг 2012-2013 онуудад хийхээр төлөвлөөд байна. “Байгалын өвийг хамгаалах” оросын сан зохион байгуулагчаар нь ажиллаж байна. Орос, Монгол, Хятад улсуудын хилийн зааг дээр оршдог Даурын тал нутаг нь дэлхийн шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй, маш баялаг биологийн олон төрөлтэй, эко систем нь маш сайн хадгалагдан үлдснээрээ онцлог юм. Дархан газрын орос, монголын хэсгийг Бүх дэлхийн өвийн санд бүртгүүлснээрээ Даурын давтагдашгүй байгалыг хадаглаад зогсохгүй экологийн аялал жуулчлал хөгжүүлэх сайхан боломж нээгдэнэ.

Гэрэл зураг