Курилын булангийн Итуруп арлын ойролцоо 2-р сарын 15-нд өеөдсөн түлш тээгч “Каракумнефть” хөлөгөөс мэргэжилтнүүд бүх дизелийн түлший нь соруулж авлаа. Курилийн районы тэргүүн Тигран Авенян “Интерфакс-Дальний Восток” агентлагт ингэж мэдээлсэн байна. Болсон явдлаас болж экологийн хор хохирол учирсан гэж ярьж болохгүй гэж тэр хэлсэн байна.Гарал үүсэл нь одоохондоо тодорхой бус байгаа тосны толбыг химийн сорбентын тусламжтайгаар устгаж байна. “Дизелийн түлшнээс ёмкостийг чөлөөлсний дараа түүний гадна болон дотр талыг цэвэрлэх ажил үргэлжилж байна гэж” тэр нэмэж хэлсэн байна.