ОУ дахь сонгуулийн өмнөх кампанит ажил төгсгөлийн шатандаа орлоо. Үндсэн нэр дэвшигчдийг дэмжсэн өргөн хэмжээний хэд хэдэн ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Москвад боллоо. Владимир Путинг дэмжсэн жагсаал цуглаан хамгийн олон хүнийг хамарлаа. Ажиглагчдын болон сонгогчдын олон тооны нэгдлүүд бас сонгуульд бэлтгэж байна.

Даваа гаригт ерөнхийлөгчид нэр дэвшигч буюу ерөнхий сайд В.Путин ээлжит хөтөлбөрийн өгүүлэлээ нийтлүүлсэн ба энэ удаа улс орныхоо үндэсний аюулгүй байдалд зориулжээ. Дэлхий дахин өөрчлөгдөж байна гэж Путин бичсэн байна. “Дэлхийн эдийн засгийн болон бусад донсолгооны нөхцөлд өөрийнхөө асуудлыг бусдад дарамт үзүүлэх замаар шийдэх гэсэн санаа байнга байдаг. Тэгэхлээр бид өөрсдийнхөө сул байдлаар бусдын хорхойг хүргэх ёсгүй гэсэн үг”. Өнгөрсөн 12 жил армийн хямралыг даван туулж, шинэчлэлийн процессийг эхлүүлж чадлаа гэж сайд нарын танхимын тэргүүн сануулсан байна. ПДХ системээ дэлгэрүүлж байгаа АНУ болон НАТО-гийн төлөвлөгөөнд Москвагийн өгч байгаа хариултын талаар Путин санал бодлоо бичжээ. Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон өөрийн талынхныхаа цуглаан дээр ерөнхийлөгч асан ирээдүйн ерөнхийлөгч болох магадлалтай тэрээр гадаадын аюул заналын тухай ингэж мэдэгдлээ: «Хэн нэгэн манай дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох болон өөрийнхөө бодол санааг бидэнд тулгахыг бид хэзээч хүлцэхгүй. Яагаад гэвэл та бидэнд өөрийн гэсэн бодол санаа бий, тэр маань бидэнд үеийн үед тусалсаар ирсэн. Бид ялагч ард түмэн билээ. Энэ агуу ялалт үеийн үед дамжих болно. Бид одоо ч ялах болно. Бид хэнийг ч түлхэхгүй харин ч манай сайхан орныг хүрээлэн нэгтгэхийг уриалан дуудсаар байна. Манай ОУ-ыг өөрийн Эх орноо гэж үзэж, хайрлан хамгаалж, үнэлэн цэгнэж, итгэж байгаа хэн бүхнийг дуудаж байна. Өөрийн эх орны соль гэж бид шаардахгүй, харин бидэнтэй хамт байж Орос орны болон түүний ард түмний төлөө ажиллахыг л санал болгож байна. Бидэн шиг зүрх сэтгэлээрээ түүнийг хайрлахыг та бүхнээс хүсэж байна» гэж тэр хэллээ.

В.Путины хэлсэн энэ үгнээс Барууныхан жаахан дайсагнасан аялага гаргаж авав бололтой. В.Путины өрсөлдөгчид өнгөрсөн долоо хоногт одоогийн дэглэмийг шүүмжлэх боломжийг бас алдсангүй. Жишээ нь ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Шудрага Орос орон” намын тэргүүн Сергей Миронов шууд нэвтрүүлэгт оролцох сөрөг хүчний боломжийг хязгаарлаж байна гэж төр засгийг шүүмжлээд авлаа: «Парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр ч одоо ч гэсэн манай сурталчилгааны материалуудыг телевизийн шууд нэвтрүүлгээс хассаар байна, учир нь үнэнээс айж байна. Манай амьдралыг хэрхэн өөрчлөхийг хүсэж байгаа, би сонгуульд ямар хөтөлбөртэй орж байгаа зэргийг хүмүүс үзэж харна гэхээс айж байна. Бидний хувьд шууд нэвтрүүлгийн цаг чөлөөтэй бус байна гэдгийг өнөөдөр бид энд эсэргүүцэхээр ирээд байна. Шудрага ёс гэдэг телевизийн дэлгэцнээ ч, олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ч байх ёстой гэдгийг хэлэх гэж бид өнөөдөр энд ирсэн» гэж тэр хэллээ.

Нийгэм судлаачдын сүүлчийн мэдээлэлээс харахад 50%-ийн санал авах шаардлагатай Владимир Путин 1-р шатанд ялалт байгуулах нь харагдаж байна. 10-15%-ийн санал авах магадлалтай байгаа коммунист Геннадий Зюганов 2-р байрт орох бололтой. Тэргүүлэгчдийн гурвалын сүүлийг ОУЛАН-ын дарга Владимир Жириновский мушгихаар байна. Дараа нь тэрбумтан Михаил Прохоров, парламентын дээд танхимын дарга асан, “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов нар орно. Сонгуулийн хэсэг рүү өөрсдийн ажиглагчдаа илгээж байна гэж бүх таван нэр дэвшигчид мэдэгдээд байна.