Персийн булангийн арабын улсуудын хаад болон Барууны орнуудын зохион байгуулсан “Сирийн анд нөхөд” бага хурал болж байсан Тунис улсын зочид буудлын цогцолборыг баасан гаригт сирийн ерөнхийлөгч Башар Асадын талын хэдэн зуун хүн дайрсан байна. Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийг Барууныхан дэмжиж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн тулд идэвхтэнүүд зочид буудлын нутаг дэвсгэрт нэвтрэн орохыг оролджээ.

Уулзалт хийхээр урьдчилан тохирсон байсан төлөвлөгөөг эсэргууцлийн ажиллагаанаас болж өөрчилсөнгүй. Бага хуралд оролцогчид, цагаачдын Сирийн үндэсний зөвлөлийг сиричүүдийн хууль ёсны төлөөлөл гэж хүлээн зөвшөөрч байна гээд сөрөг хүчнийг бодитойгоор дэмжинэ гэдгээ илэрхийлсэн боловч яг ямар дэмжлэг үзүүлэх гэж байгаагаа тодоруулсангүй. Харин сирийн хууль ёсны төр засгийнхан бага хуралд уригдсангүй. Яг Ливи улсад болсон шиг мөргөлдөөний аль нэг талыг олон улсын эвслийн хүчин дэмжих тухай асуудал яригдах гэж байгаа тул Москва, Бээжин хоёр туниссийн бага хуралд оролцохоос татгалзсан гэж оросын ГХЯ мэдээлсэн байна.

Уулзалтад оролцсон олон хүн энэ санал үнэний хувьтай  гэдгийг батлаж өглөө. Жишээ нь, Тунис улсын ерөнхийлөгч Монсеф аль-Марзуки сирийн ерөнхийлөгч Башар Асадад ОУ орогнол олгохыг санал болголоо. Үүний хариуд Кремлийн өндөр албан тушаалын төлөөлөгч Москвад үг хэлэхдээ “ямар нэгэн зүйлд бусад улсыг уриалах биш өөрийн орны өмнөөс санал дэвшүүлж байх нь дээр юм. Иймэрхүү саналууд Сири улсын дотоодын мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахад чиглэгдэх ёстой гэж үү” гэж  туниссийн тэргүүнээс асуусан байна. Туниссийн уулзалтыг явцыг оросын ГХЯ ийнхүү тайлбарласан байна.  

Хууль ёсны төр засгийн төлөөлөлгүйгээр улс орны хувь заяаг шийднэ гэдэг байж болошгүй зүйл гэж ОУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов тэмдэглээд: «Сири улсад болж байгаа хурц хямралтай холбоотой асуудлыг  үндсэн тоглогч сирийн төр засгийн оролцоогүйгээр хэлэлцэнэ гэдэг бол томоохон гажилт юм. Ийм чухал асуудлын талаархи баримт бичгийг боловсруулах болон зөвшилцөхдөө түүнд гол оролцогчдын урьдчилсан уулзалтгүйгээр хийнэ гэдэг маш буруу зүйл юм» гэж тэр ярилаа.

НҮБ-ын АЗ дээр сирийн эсрэг тогтоол батлах үед Орос, Хятад улсууд эрхийнхээ дагуу хориг тавьсны дараа Николя Саркозийн санаачлагаар “Сирийн анд нөхөд” бүлгийг байгуулсан юм. Франц улсын ерөнхийлөгчийн санаачлагыг АНУ, ЕХ-ны улсууд, АОЛ-ийн тэргүүлэх гишүүд дэмжсэн юм. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадад улс төр, эдийн засгийн даралт үзүүлэх арга барилаа нарийсгах нь хэлэлцэх хэргийн гол асуудал байх ёстой гэж туниссийн бага хурлыг зохион байгуулагчид үзэж байлаа. Ливийн хувилбараар цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох асуудал одоохондоо яригдаагүй байна. НҮБ-ын мандат байхгүй учир түүнийг байгуулж чадахгүй юм. Тэгээд ч сирийн арми ливийн армийг бодвол илүү нягтралтай, илүү хүчирхэг юм.

Харин сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийн \ СҮЗ\ төлөөлөгчид гадаадын цэргийн оролцоог шаардаж байна. Энэ бага хурал болохоос өмнө СҮЗ-ийн төлөөлөгчид бага хуралд оролцогчдоос “Чөлөөт арми” гэгчийн дайнчдыг зэвсгээр хангахыг алба ёсоор шаардсан байна. “Аль-Арабия” телевизийн сувгийн мэдээлснээр сөрөг хүчний зэвсэглэсэн бүлэглэлүүд гадаадаас зэвсэг авсаар байгаа юм. Гадаадын орны засгийн газрууд зэвсгийг шууд нийлүүлэхгүй байгаа ба гадаадад амьдарч байгаа сиричүүдэд дамжуулж байгаа юм. Одоо тэд зенит, пуужингийн болон танк эсэргүүцэгч зөөврийн цогцолборуудыг олж авах асуудал дээр ажиллаж байна.

 “Сирийн анд нөхөд” бүлгийн бодит зорилго нь албан ёсоор зарлан тунхаглаж байгаагаасаа тэс ондоо байгаа юм. Яг ливийн хувилбар Дамаскад тохиолдохгүй байж магадгүй. Гэхдээ Барууны орнуудын эвсэл болон АОЛ-ийн улсууд яг тэр замаар явж байна гэж Дорно дахины судалгааны хүрээлэнгийн шинжээч Ирина Звягельская тэмдэглээд: «Сөрөг хүчин салгуу байгаа ч гэсэн хэтэрхий хатуу байр суурь баримтлаж байгаа юм. Тэд урьдчилсан нөхцлөөр Асадыг огцруулах асуудлыг тулгаж байгаа ба хэлэлцээр хийхийг огт зөвшөөрөхгүй байгаа юм. Ямарч аргаар хамаагүй засгийн эрхэнд гарах зорилгоо хэрэгжүүлэх итгэлтэй байгаа нь үүний гол шалтгаан юм. Ямар ч буулт хийхгүйгээр хэт нэг талыг баримтлах нь Сири улсыг улам гүнзгий эмх замбараагүй байдалд оруулна» гэж тэр хэллээ.

Сөрөг хүчнийхэн бүхий л хэрэгсэлээр Дамаскыг шинэчлэл явуулахаас татгалзуулахыг оролдож байгаа ч гэсэн Сири улс шинэчлэлийг явуулахыг зорьж байна.Улс төрийн олон ургалч үзэл дээр үндэслэсэн шинэ үндсэн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэх санал хураалт Сири улсад өнөөдөр явагдана.