Өнөөдөр Сири улсад шинэ Үндсэн хуулийн талаарх бүх ард түмний санал хураалт болж байна. Шинэ Үндсэн хууль нь тэгш эрх, олон ургалч үзэл, ардчилал болон хүний үндсэн эрх, эрх чөлөөг хатуу мөрдөх зарчим дээр тулгууралсан гэж сирийн төр засгийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Эрх баригч “Баас” намын монополийг бэхжүүлж өгсөн одоогийн Үндсэн хуулийн зүйл ангиуд шинэ төсөлд байхгүй юм. Өөрчлөлтөд төрийн тэргүүний бүрэн эрхийг бас хөндсөн байна. Шинэ төслөөр төрийн тэргүүн 7 жилийн хугацаагаар хоёр удаа сонгогдож болно. Хэрвээ шинэ Үндсэн хуулийг батлавал гурван сарын дараа буюу 5-р сард улс төр эрх зүйн шинэ үндсэн дээр парламентын сонгууль болно. Гадаадаас зэвсэглэж байгаа сирийн сөрөг хүчин харилцан буулт хийхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бүх ард түмний санал хураалтыг бойкотлохыг уриалаад байна. Харин ОУ санал хураалтыг угтан тосож байгаа ба бүх ард түмний санал хураалт нь “улс орондоо нийгэм эдийн засгийн болон улс төрийн гүн гүнзгий өөрчлөлт хийнэ гэсэн амлалтаа ард түмнийхээ өмнө сирийн удирдлага биелүүлж байгаагийн илрэл гэж” үзэж байгаа юм. Тус улсад 11 сар эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Мөргөлдөөн болж байгаа энэ хугацаанд 5-6 мянган хүн амь насаа алдсан гэж НҮБ үзэж байгаа юм. Сири улсын армийн 2000 гаруй цэргийн албан хаагчдын амь насыг хороосон алан хядагч бүлэглэлийн эсрэг байлдан дайтаж байна гэж Дамаск мэдэгдэж байгаа юм.