Энэтхэгийн өмнөд нутагт  Орос улсын тусламжтайгаар барьж буй «Куданкулам» АЦС-ын эргэн тойрны эсэргүүцлийн цаана америкийн төрийн бус байгууллагууд байна гэж Энэтхэгитйн ерөнхий сайд Манмохан Сингх америкийн «Сайенс» сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Георгий Ванецов эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ:

 Гол төлөв АНУ-д ажиллаж буй төрийн бус байгууллагууд манай орны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээг анхаарахгүй байна» гэж Манмохан Сингх мэдэгджээ. Гадаадын төрийн бус байгууллагуудаас өдөөсөн эсэргүүцлээс болж Куданкулам АЦС-ын цөмийн эрчим хүчний блокыг цагт нь ашиглалтад оруулж чадаагүй гэж тэрээр үзэж байна. Мөн 2 дахь блокыг ашиглалтад оруулах хугацааг бас хойшлуулсан.

Түүнээс гадна энэ АЦС-ын 2 дахь ээлжийн 3-4-р блокуудыг барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурах  арга хэмжээг бас хойшлуулав. Ерөнхий сайд Манмохан Сингхийн өнгөрсөн оны 12-р сард Орос улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурах байсан. Ингээд Энэтхэгийн цөмийн эрчим хүчний хөгжил саатаж, эдийн засагт хохирол учрав. Энэтхэгийн нэрт сэтгүүлч Винай Шукла хэлэхдээ

«Манмохан Сингх америкийн сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэтхэгийн хэвлэлд аль хэдийнэ бичсэн сэдвийг хөндөв. Жишээ нь өрнөдийн христийн байгууллагууд Энэтхэгт энх тайван зорилгоор цөмийн эрчим хүчнийг хөгжүүлэхийг эсэргүүцсэн кампанит ажиллагааг санхүүжүүлэхээр 630 сая рупийг тус улсад гуйвуулсан гэж «Таймс оф Индиа» сонин мэдээллээ. Иймээс Энэтхэгийн ерөнхий сайдын мэдэгдлийг нааштай хүлээж авсан. Эцэст ерөнхий сайд байдлын  учир шалтгааныг шууд дурдаж, хатуу мэдэгдэл хийсэн гэж хүмүүс ярьцгааж байна. Энэтхэгийн эдийн засгийг хөгжүүлэхийг хүсэхгүй тодорхой бүлгийнхэн өрнөдэд тухайлбал Скандинавд байна» гэв.

Өрнөдөөс санхүүжүүлж буй эдгээр байгууллага төмөрлөг, машин, нефть боловсруулах үйлдвэрүүдийг барихын эсрэг тэмцэл хөдөлгөөнийг тухайн үед бас зохион байгуулсаныг Энэтхэг санаж байна. Энэтхэгийн ерөнхий сайд «Сайенс» сэтгүүлд ярилцлага өгөхдөө гадаадын төрийн бус байгууллагууд Энэтхэгт тэргүүний биотехнологийг хөгжөөлэхийг бас эсэргүүцэж байгааг буруушаав. Бид улс орондоо хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд биотехнологийг зүй ёсоор хэрэглэх ёстой» гэж Манмохан Сингх онцлов.

 Атомын энергийн тухайд гэвэл АНУ бүр 2006 оны эхээр хамтын ажиллагааны тухай хэлэлцээр Энэтхэг улстай  байгуулж, АЦС барьж, шаардагдах технологи, тоног төхөрөмжийг олгох үүрэг авсан билээ. Гэвч  энэ хэлэлцээрийн дагуу өнөө болтол ажиллаж эхлээгүй байна.

АНУ дахь төрийн бус байгууллагуудаас цөмийн салбарт  Энэтхэг ба бусад улсын хамтын ажиллагааг аль болохоор саатуулах ажиллагаагаа эрс идэвхжүүлэв. Оросын тусламжтайгаар барьсан Куданкулам АЦС-ыг ашиглалтад оруулах ажлыг саатуулах гэсэн оролдлого тодорхой төслийг дайрсан төдий хэрэг биш. Энэ нь АЦС барих салбарт орос-энэтхэгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эргэлзээтэй болгох гэсэн оролдлого мөн. Ойрын жилүүдэд Орос Энэтхэг улсууд цөмийн эрчим хүчний 16 блокыг Энэтхэгт хамтран барих төлөвлөгөөтэй байна шуу.