«Сирийн анд нөхөд» гэгчид үнэн чанартаа Сирийн дайснууд юм. Тэд байдлыг эв зүйгээр зохицуулахыг хичээлгүй иргэний дайн өдөөж байна гэж Оросын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдлээ. Сирид галыг дангаар зогсоохын төлөө тэмцэж буй «анд» гэгч улс байгууллагуудын олон улсын бага хурал өчигдөр Тунист болсон. Сөрөг Сирийн үндэсний зөвлөл Сирийн ардын арми гэгчийн хэт даврасадыг зэвсэглэхийг «анд» гэгчдээс шаардав.

 Хямралыг зохицуулах ийм арга барилыг хүлцэж болохгүй гэж Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков үзэж байна. Ийм санаачилга дэвшүүлэгчдийг Сирийн анд гэхэд хэцүү гэж депутат тэмдэглээд «Би анд нэр хэмээсэн этгээдүүдийн талаар өгүүлж байна. Тэдгээрийг жинхэнэ анд нөхөд гэх нь үнэн байдалд огт нийцэхгүй байна.Харин тэд  сирийн зэвсэгт сөрөг хүчний анд мөн.

Энэ нь Сири улс оршин тотнох хэтийн төлөвийн үүднээс Сирийн дайснуудын бага хурал болсон. Бүх улс түүний дотор Орост маш хүчтэй шахалт үзүүлж байгааг харгалзах хэрэгтэй. НАТО-гийн тэргүүлэх гишүүн орнууд болон Арабын улсуудын холбооны ардчилсан бус орнууд улс төрийн хүчирхэг эвслийг байгуулсан» гэв.

Одоо сирийн сөрег хүчин хагаран бутарсан гэж Алексей Пушков онцлов. Сирийн үндэсний зөвлөлийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч байтугай бүр сөрөг хүчний төлөөлөгч хэмээн үзэж болохгүй гэж тэрээр хэлээд «Өрнөдээс дэмжиж буй Сирийн үндэсний зөвлөл бараг ямар ч түшиг тулгуургүй байна гэж Сири дотор ажиллагаа явуулдаг сөрөг хүчин үзэж байна. Яагаад Сирид бараг ямар ч хүч нөлөөгүй байгаа цагаачлалын байгууллагыг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч хэмээн үзэж байна вэ?

Түүнчлэн Сирийн үндэсний зөвлөл үнэн чанартаа Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцохын төлөө байна. Дашрамд хэлэхэд Дамаскад ажиллаж буй өөр сөрөг хоёр бүлэг  ийм саналыг дэмжихгүй байна. Халдан довтлох, ливийн хувилбарыг давтах ажиллагааг эсэргүүцэж байна гэж эдгээр бүлэг мэдэгджээ. Хэн нэгэн гал зогсоож, Асадыг огцоруулахыг шаардаж байна. Гэвч Сирийн ирээдүйн асуудлаар олон талт хэлэлцээг Асадгүйгээр хийж үл болно гэж Чөлөөлөх фронт үзэж байна» гэлээ.

Асадын дэглэмийг ганцаардуулаагүй. Түүний огцрох тухай уг яриа санаанаас зохиосон сэдэв гэж Алексей Пушков мэдэгдлээ.Энэ сэдвийг шүүрэн авч гааруулж байна. Юу гэвэл сонирхогч орнууд мөргөлдөөнийг шатлан өргөжүүлж, иргэний дайн өдөөхийг оролдож байна.

Эдгээр хүчин байдлыг энх амгалан болгохыг хүсэхгүй байгааг сөрөг армийн хэт даврагсдад зэвсэг өгөх Сирийн үндэсний зөвлөлийн шаардлага нотлон харуулсан. Дэглэмийг түлхэн унагах нь шашин хоорондын мөргөлдөөн ба иргэний дайнд хүргэх хор уршигтай гэж Сирийн оршин суугчдын үлэмж хэсэг нь үзэж байна. Хэт даврагч бүлгүүд сөрөг хүчинтэй хамсан сүлбэлдмэгц Сирид террорын ажиллагаа гаарав. «Урьд  нь Сирид ийм ажиллагаа явуулаагүй» гэж Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны дарга Алексей Пушков тэмдэглэн хэллээ.