Ираны нефтийг худалдан авахыг хориглосон үед Ираныг Ормузын хоолойг хаах аргагүй болгохын тулд Пентагон Персийн буланд цэргийн сүр хүчээ зузаатгаж байна гэж Wall Street Journal сонин мэдээлжээ. АНУ-ын цэргийнхэн минаг илрүүлж хоргүй болгох хэрэгслүүдээ байрлуулж, тагнан турших ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа конгресст мэдээлэв.Мөн түүнчлэн тэд ираны цэргийн хурдан хөнгөн хөлгийн эсрэг хэрэглэж мэдэх эрэг хавьд байрлуулах далавчит пуужин, хөлөг онгоцны зэвсгийн системийг түргэн шинэчлэх бодолтой байна. Өрнөдийн орнуудаас ираны нефтийг худалдан авахыг хоригловол Ормузын хоолойг хааж болзошгүй гэж Ираны эрх баригчид мэдэгдснээс хойш Персийн булангийн тойрны байдал хурцдсан юм.