«Манас» цэргийн баазыг Ирантай холбогдон гарч болзошгүй мөргөлдөөнд хэрэглэх боломжгүй болгох хэрэгтэй. Иймээс мөн энгийн нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт гадаадын цэрэг 2014 оноос хойш байх ёсгүй гэж Кыргызийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев мэдэгдэв. Гадаадын цэргийн албан хаагчид болон гадаадын баазыг энгийн нисэх онгоцны буудлаас гаргах шийдвэр Кыргызийн нийслэл болон энгийн номхон оршин суугчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэж тэрээр «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Эдүгээ дамжин нэвтрэх тээвэрлэлтийн америкийн төв «Манаст» байгаа. Мөн төвийг Кыргызстан улсад байлгах тухай киргиз-америкийн хэлэлцээрийн хугацаа 2014 онд төгсөх хийгээд үүнээс хойш цэргийн барилга байгууламжийг улс орноосоо гаргана гэж Кыргызийн эрх баригчид мэдэгджээ.

Кыргызстан улс зөвлөлтөөс хойшхи орон зайд эдийн засгийн интеграцийг ахиулах бодолтой байна. Мөн түүнчлэн Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Гаалийн холбоонд нэгдэхэд бэлэн байна гэж Кыргызстан улсын ерөнхийлөгч Алмазбек Атамбаев бас мэдэгдлээ. ЗХУ-ыг сэргээж болохгүй. Гэвч Кыргызстан улс эдийн засгийн нийтийн орон зайг сэргээхийг хүсч байна гэж тэрээр тэмдэглэв. 2012 онд Кыргызстан улс Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  Гаалийн холбоонд нэгдэх бололтой.