Төр эдийн засагт өөрийн хувийг багасгахгүй бол Хятал улсад ноцтой хямрал гарч мэднэ гэж Дэлхийн банкны хятадын засгийн газрын шинжээчидтэй хамтран бэлтгэсэн «Хятад 2030 он хүртэл» илтгэлд таамаглажээ.The Wall Street Journal  илтгэлийн агуулгыг  тайлбарлсан байна. Сүүлийн 10 жилд  хэр хэмжээгээрээ дэлхийд хоёрт орох хятадын эдийн засгийн зохицуулалтад төрийн оролцлого нэлээд нэмэгдснийг баримт бичигт тэмдэглэжээ.

Энэ нь ДНБ-ний өсөлтийг саатуулж байна. Учир нь хүнд суртал улсын үйлдвэрүүдийг үр бүтээлтэй удирдаж чадахгүй байна. Үүний улмаас хятадын банкны ба өөр хүрээнд ноцтой асуудал гарч болзошгүй. Хятад дэлхийн эдийн засагт ямар байр суурь эзлэж байгааг харгалзвал тус улсад тулгарсан асуудлууд дэлхийд хямрал өдөөж мэднэ гэж Дэлхийн банкны шинжээчид анхааруулав.

Мэдээжээр улсын корпорацууд онцгой эрхтэй байсан ч  хятадын эрчимтэй хөгжиж байгаа эдийн засгийн «одод» биш гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Хятадын эдийн засаг,нийгмийн судлалын төвийн тэргүүн Андрей Островский хэллээ. Сүүлийн арван жилд хятадын улсын олон үйлдвэр ажлынхаа чанарыг сайжруулсан. Гэвч орлогын хэмжээгээр урьдын адил хувийн пүүсүүдээс хоцорч байна гэж тэрээр нэмж хэлэв.

Хятадын эдийн засгийн өсөлтэд аюул тулгарсан. Тус улсын эдийн засгийн загвар тогтвортой хэвээр байх нь эргэлзээтэй гэж «Хятад 2030 он хүртэл» илтгэлтйн зохиогчид анхааруулав. Ийм үнэлгээ хэт гутрангүй байна гэж профессор Островский үзэж байна. Ойрын үед хятадын эдийн засагт ноцтой асуудал тулгарахгүй гэж тэрээр хэлээд

«Макроэдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн харьцаа хятадын эдийн засгийн өнөөгийн байдал сайн сайхан гэх боломж олгож байна. Үүний хамт энэ нь хэтдээ хятадын эдийн засгийн эрсдлийг багасгахгүй. Хятад эдийн засгийн хөгжлийн дорвигүй хэлбрээс эрчимтэй хэлбэрт  шилжих асуудал тулгарлаа. Улсын корпорацуудыг өрсөлдөх орчинд  шилжүүлж, өрийн арилжааны үйлдвэрийн адил ажиллахыг албадах хэрэгтэй. Ойрын жилүүдэд энэ зорилтыг биелүүлэхгүй бол Хятад улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээ болино» гэв.

Хятадын хөгжлийн загварын амжилт ДНБ-ний тасралтгүй өсөлтэд тулгуурлсан юм. Сүүлийн 30 жилд ДНБ нь жилд дунджаар 10 хувиар өсөн нэмэгдэв. Одоогоор Хятад дэлхийн эдийн засгийн механизмын цорын ганц хөдөлгүүр хэвээр байна. Энэ хөдөлгүүр хэт халвал дэлхий ноцтой хямралд ахин нэрвэгдэж мэднэ. Япон болон европын орнуудын эдийн засаг унаж байна. АНУ-ын өрнүүн хөгжлийг бусад улс мэдрэхгүй  байна.

Тэгвэл Хятадад найдаж болох уу? 3-р сарын 5-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябао ойрын таван жилд ДНБ-ний өсөлтийн төлөвлөгөөт үзүүлэлтийг багасгах тухай зарлан мэдээлснээс хойш  нөхцөл байдал тодроно. Жилд 7,5 хувь болно гэж эрх баригчид амлах бололтой. 2016 он гэхэд хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 6,6 хувь хүртэл буурна гэж олонхи шинжээч санал нэгтэй үзэж байна.