Одоогоос 65 сая жилийн тэртээ палеоген хэмээх эринд  морь мууртай адилхан хэмжээтэй байсан гэсэн дүгнэлт америкийн эрдэмтэд хийжээ.Тэр үед агаар 130 мянган жилийн турш эрс дулаарчээ. Морь бараг 4 кг жинтэй байв. Хожим хүйтэн үе удаан үргэлжилж, морь өнөөгийн хэмжээтэй болжээ. АНУ-ын Мичиган муж улсын их сургуулийн палентологийн музейн захирал Филип Жинжеичийн удирдсан хэсэг ийм эртний морины чулуужсан үлдвэрт хийсэн судалгааны үр дүн үүнийг нотлов. Агаарын температурын өөрчлөлт хөхтөний хэмжээнд шууд нөлөөлдөг. Хүнд бас адилхан нөлөөлж байна гэж судлагчид үзэж байна.