Сүүлийн саруудад Иран улс ураныг баяжуулах  ажиллагаагаа эрчимжүүлж өргөжүүлсэн гэж өрнөдийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд МАГАТЭ-гийн илтгэлийг үндэслэн уламжлав. Шинжээчдийн мэдээлснээр Иран  газар дорхи «Фордо» барилга байгууламжад ураныг 20 хувь хүртэл баяжуулах хурилдууруудыг хоёр дахин  нэмэгдүүлж, дээд зэргээр баяжуулсан 100 кг уран үйлдвэрлэсэн юм. Иран ураныг 20 хувь хүртэл баяжуулах боломжтой болсон нь өрнөдийн орнуудыг их түгшүүлж байна. Тэгснээр цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд шаардагдах материал амархан үйлдвэрлэж мэднэ гэж хэвлэл мэдээлийн хэрэгслүүд тэмдэглэв. Цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартай гэж Иран мэдэгдсээр байхад цөмийн зэвсэг бүтээхийг тус улс оролдож байна гэж өрнөдийнхөн үзэж байна.