Сирийн оршин суугчдад 3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж өчигдөр Японы засгийн газар зарлан мэдээлсэн тухай NHK телевизийн сувгаар Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбын мэдэгдлийг үндэслэн мэдээлжээ. Улаан загалмайн хороо болон олон улсын бусад байгууллага Японоос Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зуучлана. Тус улсаас гол төлөв хүнсний бүтээгдэхүүн ба ариун цэврийн хэрэгслийг явуулах юм. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн Сирид 2011 оны 3-р сараас үргэлжилж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад хүч хэрэглэх ажиллагаанд 5 мянган хүн амь үрэгджээ. Харин 7500 хүн амь үрэгдсэн гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Зэвсэгт сөрөг хүчинтэй мөргөлдсний улмаас 2 мянга гаруй цэргийн албан хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан амь үрэгдсэн гэж сирийн эрх баригчид мэдэгджээ. Сайн зэвсэглэсэн хэт даврагчид засгийн газрын хүчинтэй байлдан дайтаж байна.