Орос улс Сири,Ираны тойрны байдал гэх мэт олон улсын нэлээд хурц асуудлаар байр сууриа бие дааж боловсруулна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин үндэсний аюулгүй байдлын талаархи шинжээчидтэй уулзахдаа мэдэгдэв. Үүний хамт Орос улс тухайлбал араб дахинаас сирийн ба ираны асуудалд хэрхэн хандаж байгааг харгалзан үзэж байна гэж ерөнхий сайд батлан илэрхийлжээ. Москва европын орнууд ба АНУ-тай төдийгүй Хятад, Турк, Египет улсуудыг оролцуулан бараг  бүх түнштэйгээ хамт ажиллаж байна гэж Путин тэмдэглэв. «Египетийн дотоод улс төрийн байдал маш хүндрэсэн   хэн нэгэнтэй хамт ажиллахад хэцүү байна. Гэвч Египет араб дахинд тэргүүлж байна. Арабын орнууд Иран цөмийн зэвсэг бүтээж үйлдвэрлэхийг эрс эсэргүүцэж байна» гэж Оросын засгийн газрын тэргүүн хэллээ. Орос улс өөрийн ашиг сонирхолтой байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч Москва олон улсын тавцанд түншүүдтэйгээ хамтран ажиллах ёстой гэж Путин тэмдэглэн хэлэв.