Өрнөдийн орнууд Тегераны цөмийн зэвсэг бүтээх  ажиллагааг зогсоох нэрийдлээр Иранд эрх баригч дэглэмийг солихийг санаархсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр өчигдөр Соровод үндэсний аюулгүй байдлын талаархи шинжээчидтэй уулзахдаа Москва ийнхүү сэжиглэж байна гэж мэдэгдэв. Орос улс цөмийн зэвсэгтэй шинэ гүрэн улсыг бий болгохыг сонирхохгүй байгаа боловч «түрэмгий биш биеэ дасан үйл ажиллагаа явуулна» гэж мэдэгдсэн байна. Путин Ираны Бушерт АЦС барих талаар Иран Орос улс хоёр хамтран ажилласныг жишээ болгон дурдав. Орос улс олон улсын тавцанд түншүүдтэйгээ хамтран ажиллахыг ерөнхий сайд тэмдэглэлээ. Харин МАГАТЭ-гийн илтгэлд ираны цөмийн хөтөлбөр цэргийн чиглэлтэй байж магадгүйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Иран улс МАГАТЭ-гийн хоорондын хэлэлцээ ур дунд хурсэнгуй. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал зөрсөөр байна гэж агентлагийн шинжээчид Иранд аяласнаас хойш нийтлэсэн илтгэлд өгүүлжээ. Харин МАГАТЭ-гийн шинжээчид сэтгэл түгших учир шалтгаан алга гэж Иран үзэж байгааг илтгэлд тэмдэглэжээ. МАГАТЭ-гийн шинжээчид Ираны эрх баригчдын төлөөлөгчидтэй хоёр өдрийн хэлэлцээ хийгээд саяхан  тус  улсаас буцаж ирсэн. МАГАТЭ-гийн шинжээчид Парчин  дахь цөмийн барилга байгууламжад орох хүсэлт  тавьжээ. Гэвч ираны тал хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан байна.