Гүржийн удирдлага 2008 оны 8-р сард Өмнөд Осетид зэвсэгт мөргөлдөөний явцад хүнд гэмт хэрэг үйлдснийг нотлосон бодит баримтууд Москвад байна гэж өнөөдөр Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын цэргийнхэн Өмнөд Осетид гэмт хэрэг үйлдсэн гэсэн Тбилисийн мэдэгдэл ор үндэсгүй байна гэж тэрээр тэмдэглэв. Гүржийн цэргийн албан хаагчид ба БНУ-ын энгийн номхон оршин суугчдын мэдүүлэг үүнийг нотлосон гэж Маркин хэлжээ. 2008 оны 8-р сарын 8-нд гуржийн цэрэг Өмнөд Осетид итгэл эвдэн халдан довтлосон юм. Үүний хариуд Орос улс цэргээ Өмнөд Осетид оруулж, түрэмгийлэгчийг номхруулах арга хэмжээ авсан байна.