Владимир Путин нийт сонгогчдын 61,8 хувь нь сонгуульд оролцвол 58,7 хувь иргэдийн санал авч ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө анхан шатны сонгуульд ялахыг «Олон нийтийн санаа бодол» сангаас явуулсан санал асуулгын үр дүн харуулав. Ерөнхий сайд Путин ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчдийн дотор түрүүлж байна гэж бас үзсэн «Левадагийн төвийн» тоо баримтуудаас харахад 3-р сарын 4-нд сонгуульд оролцох хүмүүсийн 66 хувь нь түүнд саналаа өгөхэд бэлэн байна гэж өнөөдөр Москвад тус төвийн захирал Лев Гудков хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Мөн «Нэгдсэн Орос улс» эрх баригч намаас нэр дэвшсэн Владимир Путин сонгогчдын 58,6 хувь санал авч ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж Олон нийтийн саналыг судлах бух оросын төв таамаглав.