«Аль-Каида» олон улсын террорын байгууллага Ирак улсад цуврал террорын ажиллагаа явуулсанаа хүлээв. Энэ тухай мэдэгдэл лалын интернет-сайтад нийтлэжээ. Өчигдөр Багдадын Каррада хороололд мина тавьсан машин дэлбэрчээ. Үүний дараа нийслэлийн өөр хороололд террорын ажиллагаа дөрвөн удаа явуулжээ. Эдгээр ажиллагаа цагдаа нарыг хөнөөх зорилготой байсан бололтой. Түүнээс гадна террористууд Диял, Салах-эд-Дин мужуудад ийн ажиллагаа явуулав. Өчигдөр үүний улмаас 50 гаруй хүн амь үрэгджээ.