Японы ерөнхий сайд Ёсихико Нода 2-р сарын 26-нд Окинавод хүрэлцэн очиж, 2-р сарын 8-нд АНУ-тай Футэмма цэргийн баазын талаар байгуулсан хэлэлцээрийн уг чанарыг дарга Хироказу Накаимад тайлбарлах бодолтой байна. Окинава дахь Футэмма Цэргийн нисэх хүчний баазын төлөв америк-японы харилцааны эмзэг асуудал болсон. Окинава арлын засаг дарга тэргүүтэй оршин суугчид баазыг арлаас гаргахыг шаардаж байна. Тэд Япон дахь америкийн цэргийн баазуудын 70 хувь нь тус муж улсад ногдож байгаатай холбоотой дарамтыг хөнгөвчлөх бодолтой байна. Тэгэхдээ Окинавагийн талбай  улс орны нутаг дэвсгэрийн дөнгөж 0,6 хувь эзлэж байна.

Сүүлийн үед баазын тойрны байдал хүндрэв. Бүр 2006 онд Япон АНУ хоёр баазыг тус арлын  Гинован хотын шигүү хүн амтай  хорооллуудаас Наго хотын Хэноко хороололд шилжүүлэх хэлэлцээр байгуулсанд хэргийн учир оршино. Гэвч хэлэлцээрийг өнөө болтол хэрэгжүүлээгүй. Баазыг шилжүүлэх нь хүрээлэн буй орчинд ямар хор уршигтай болох тухай саяханы илтгэл оршин суугчдын сэтгэлийг түгшүүлэв. Японы БХЯ-ны Окинавагийн асуудал эрхлэсэн түшмэл илтгэлийг тайлбарлахдаа баазыг арал дотроо шилжүүлэх нь Окинавагийн байгалийг «хүчирхийлэх» хэрэг болно гэж мэдэгджээ. 1995 онд америкийн гурван тэнгисийн явган цэрэг 12 настай охиныг хүчирхийлсэн тухай дуулаагүй гэж БХ-ын сайд Ясуо Итикава парламентад мэдэгдсэн явдал Окинавагийн оршин суугчдын зэвүүцэл төрүүлэв.Тэгээд сайд арга буюу огцров.

Япон АНУ хоёр Футэмма баазын асуудлын шийдвэрийг ахиулахыг оролдож хамтрасан мэдэгдлээ 2-р сарын 8-нд нийтлүүлэв. 2006 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдсэн гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистанов хэлээд: «Шинэ төлөвлөгөөний дагуу Вашингтон 8 мянган цэргийн албан хаагчаа Гуамд шилжүүлэх байснаа дөнгөж 4700-г тийшээ явуулна. Бусды нь Австрали, Филиппин, Гавай зэрэг АНДБН-ийн улсуудад байрлуулна. Энэ нь Америкийн зэвсэгт хүчнийг АНДБН-т илүү оновчтой хуваарьлах АНУ-ын шинэ стратегид бурэн нийцэж байна. Мөн стратегийн зорилго Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн сүр хүчийг тогтоон барихад оршино. Шинэ төлөвлөгөөнд Футэмма баазыг шилжүүлэх Нагогоос өөр хотыг дурдаагүй» гэв.

Ерөнхий сайд Ёсихико Нода 2-р сарын 26-нд Окинавад хүрэлцэн очиж, АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн үг чанарыг засаг дарга Хироказу Накаимад тайлбарлана. Тэрээр америкийн бааз энд байгаатай холбоотой Окинавын дарамтыг хөнгөвчлөнэ гэж ахин амлаад БХЯ-ны түшмэл шуугиан дэгдээсэн үг хэлсэнд уучлаал гуйх бололтой. Гэвч японы засгийн газраас Футэмма баазыг шилжүүлэх Хэнокээс өөр газрыг санал болготол асуудал шийдвэрлэгдэхгүй. Ерөнхий сайдын айлчлал Окинава арлын оршин суугчдын дургүйцэлийг намжааж чадахгүй байх.

АНУ-ын хатуу байр суурь асуудлыг шийдвэрлэх гэсэн японы улс төрчдийн оролдлогод саад болж байна. Вашингтон АНДБН дахь америкийн цэргийн түшиц газар болсон баазаа Окинавад хэрхэвч байлгах төлөвлөгөөтэй байна. Футэмма баазыг Японоос ядаж Икинава арлаас гаргана гэж 2010 оны зун Японы эрх баригч Ардчилсан намын удирдагчийн нэг Юкио Хатояма амласан билээ. Ийн амлалт өгснөөс болж тэрээр ерөнхий сайдын албан тушаалаас огцров. Футэмма баазыг шилжүүлэх асуудал Ёсихико Надагийн АНУ-д хийх айлчлалын үеэр хэлэлцээний гол сэдвийн нэг болно. Өнөөгийн еренхий сайд эл асуудлыг шийдвэрлэж чадах уу? Эс тэгвэл Футэмма баазын асуудал хойшид ч япон-америкийн харилцааны эмзэг тал хэвээр байх болно.