Буриадад Шинэ жилийн баярын үлгэрийн баатаруудын «дээд хэмжээний уулзалтад» оролцож байгаа японы Ямамото Санта Клаус ба Тувагийн Соок-Ирей өвгөн Байгалийн эзэн Усан Лопсоны өргөөнд очиж бараалхав. Буриадын Цагаан өвгөн ба эвенкийн Тугэни Энёкэн эмгэн эрхэм хүндэт зочдыг дагалдан явлаа. «Өвлийн өвгөдийн дээд хэмжээний уулзалт» «Үлгэрийн Цагаалган-2012» бүс нутгийн хоорондын аялал жуулчлалын төслийн хүрээнд Буриадад 5 дахь удаагаа болж байна. Эдгээр уулзалт Буриадад аялал жуулчлалыг сурталчилж, энд байгуулж буй «Байгалийн зогсоол» аялал жуулчлалын бүсийг танилцуулах гол зорилготой. Буриад бараг 2 сая жуулчныг жил дутам хүлээн авч байна. Одоогоор олонхи нь зун Байгалд очиж амарч байна. Аялал жуулчлалын бүст өвөл амрах уулын цанын томоохон төвийг сурталчлах хэрэгтэй. Орос-монгол-хятадын хил дамнасан «Цайны их зам» аялалын чиг замыг хөгжүүлэх асуудлаар хийх ажил хэрэгч уулзалт ба «Талын нүүдэлчин» аялал жуулчлалын шинэ цогцолборыг нээх ёслол үлгэрийн баатаруудын Буриадад хийж буй аялалын хөтөлбөрт багтсан байна.