Буриадын нийслэл БНАСАУ-ын нэгэн хоттой  ах дүү бололцох харилцаа тогтооно. Өнөөдөр Улаан Уд хотын засаг дарга Геннадий Айдаев, БНАСАУ-ын Ерөнхий консулын орлогч Ким Жо Жон нар уулзаж, энэ асуудлаар тохиролцов. Солонгосын талаас Улаан Удтэй харилцаа холбоог хөгжүүлэхэд бэлэн байгаа хотыг сонгож авна. Ах дүү бололцох харилцаа тогтоох тухай гэрээнд солонгосын талын санаачилгаар бур 4-р сарын 15-нд ерөнхийлөгч агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх өдөр гарын үсэг зурна. Ким Жэ Жоны хэлснээр бол өнгөрсөн онд Ким Чен Ир Орос улсад айлчилж, ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээ Буриадын нийслэлд хийснээс хойш БНАСАУ-ын оршин суугч бүр Улаан Уд хотыг андахгүй байна. Умард Солонгосын консулын газрын төлөөлөгчид Ким Чен Ирийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан гэрэл зураг, ном, хавсрага урлагийн бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Буриадын үндэсний музейд нээгдэхтэй холбогдуулан Улаан Удэд айлчилж байна.