Өнөөдөр МАГАТЭ шинжээчдий нь Иранд хийсэн аялалын үр дүнгийн тухай илтгэлийг Захирагчдын зөвлөлдөө шилжүүлэх тухай Франс Пресс агентлаг байгууллагын төлөөлөгчийн мэдээг үндэслэн уламжлав. МАГАТЭ-гийн хэсэг шинжээч Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд оролцохоор даваа гаригт Иранд очсон билээ. Гэвч тэднийг Парчин хот дахь цөмийн цогцолборт оруулсангүй. Тус агентлагийн шинжээчид энэ сард Тегеранд хоёр удаа очлоо. Түрүүчийн төлөөлөгчид 1-р сарын 29-31-нд Иран улсад аялсан билээ. Иран атомыг энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөрөөрөө халхавчлан цөмийн зэвсэг бүтээж байна гэж АНУ ба өрнөдийн хэд хэдэн улс сэжиглэв. Тегеран ийнхүү зэмлэлийг няцааж, цемийн хөтөлбөр нь дан улс орныхоо цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэгдснийг мэдэгджээ.