0ЕХ-оос европын зах зээлд гаргаж буй хятадын ган бүтээгдэхүүний талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулах нь евро буст гарсан өрийн хямралаас гарахад чиглэгдсэн хамтрасан хүчин чармайлтад зохисгүй нөлөө үзүүлж мэднэ гэж өчигдөр БНХАУ-ын арилжааны яам мэдэгдлээ. ЕХ-оос гадаад худалдааны салбарт Хятадтай холбогдон гарсан асуудалд анхаарлыг хандуулвал тусламж үзүүлэхээс татгалзаж болзошгуйг Бээжин мэдүүлсэн байна. БНХАУ худалдааны ба бусад асуудлаар ахин найр тавихийг шаардаж магадгүй гэж шинжээчид үзэж байгааг The Wall Street Journal cонинд бичжээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэнд сэтгэл дундуур байна гэж өчигдөр БНХАУ-ын арилжааны яам мэдэгдэв. Урьд Хятад ЕХ-д туслахад бэлэн байгаагаа нэг бус удаа онцлосон билээ. Гэвч бодит алхам одоогоор хийгээгүй байна.