НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннаныг НҮБ ба Арабын улсуудын холбооноос Сирид суугаа тусгай элч төлөөлгчээр томилов. Өчигдөр НҮБ-аас энэ тухай шийдвэрийг зарлан мэдээллээ. Аннан Сирийн ард түмэн маш хэцүү байдалд орсон нөхцөлд ажиллахыг тэмдэглэжээ. Аннан «Сирид хүч хэрэглэх, хүний эрхийг зөрчих ажиллагааг зогсоох болон сирийн хямралын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхэд хүчин чармайлтаа дайчилна» гэж НҮБ ба Арабын улсуудын холбооноос хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Хямралыг зохицуулах дипломат сувгийг алдахгүй байхын тулд Аннаныг томилсон гэж шинжээчид үзэж байна. Өнөөдөр өрнөдийн ба арабын орнууд нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчдийг мөргөлдөөнд өртсөн нутагт оруулахыг Дамаскаас шаардана. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн 2011 оны 3-р сарын дундуураас хойш  Сирид үргэлжилж байна. Хүмүүс амь үрэгдсэн тухай мэдээ өдөр бүр ирээд байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад нийт 5000 хүн мөргөлдөөнд хэлмэгджээ.