Өчигдөр ОХУ, БНХАУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, Ян Зе Чин нар Сирийн байдлыг хэвийн болгох асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай Оросын ГХЯ мэдээлэв. Оросын талын санаачилгаар сайд нар утсаар ярив. Талууд хоёр улсын байр суурь нийцэж байгааг батлав. Москва Бээжин хоёр Сирид хүч хэрэглэх ажиллагааг аль болох түргэн зогсоож байдлыг эв зүйгээр зохицуулахын тулд урьдчилан болзол тавилгүй эрх баригчид, сөрөг хүчний хорондын яриа хэлцээг эхлүүлэхийн төлөө байна. Талууд сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалав. Хоёр орны сайд нар энэ зорилгоор хийж болмоор алхамуудыг авч үзсэн гэж Оросын ГХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. Сирид засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн бараг нэг жилийн турш зогсоо зайгүй үргэлжилж байна. Энгийн номхон иргэд ч хүчний байгууллагын ажилтнууд ч амь үрэгдсэн тухай мэдээ өдөр бүр ирээд байна. Гадаадаас зэвсэг, мөнгө авч байгаа сайн зэвсэглэгдсэн хэт даврагч бүлгүүд Сирийн цэргийн албан хаагчид ба хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай байлдан дайтаж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэв.