Хятад улс «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийн гишүүн орнуудын баасан гаригт Тунист хийх уулзалтад оролцохгүй гэж өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ. Харин мөн уулзалтад оролцохыг АНУ-аас Хятадад уриалсан билээ. Сирийн эрх баригчдыг олон улсын хэмжээнд улам ганцаардуулах болон сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлэх зорилготой «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийн уулзалт 2-р сарын 24-нд Тунист болно. Өрнөдийн орнуудаас сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлж байгааг үүний өмнө БНХАУ буруушаажээ. Ийн дэмжлэг иргэний дайн дэгдээхэд хүргэх хийгээд гадаадын довтлогыг бэлтгэх хэрэг болж байна хэмээн Бээжин үзэж байна. Уулзалтад оролцогчдын бүрэлдэхүүн ба хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь тодорхой биш учраас Орос улс түүнд оролцохоос бас татгалзав. 2-р сарын 4-нд Орос Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи тогтоолд хориг тавьсан юм.