«Сирийн анд нөхөд» гэгч бүлгийн төлөөлөгчид Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  аль болох түргэн түлхэн унагах арга замыг олохоор өнөөдер Тунист цугларна. Орос Хятад хоёр улс бага хуралд оролцохгүй. 2-р сард Орос Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи тогтоолд хориг тавьснаас хойш Францын ерөнхийлөгч Саркозийн санаачилгаар «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийг байгуулсан билээ. АНУ, Их Британи болон Арабын улсуудын холбооны гишүүд нийт 60 орчим улс санаачилгыг дэмжсэн байна. Их Британийн ГХЯ-ны тэргүүн Уильям Хейгийн хэлснээр бол булгийн гишүүд Сирийн ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх эдийн засаг, улс төрийн шахалтыг улам хүчтэй болгох арга барилыг авч үзэж хэлэлцэнэ. Ливийн хувилбар гэгчийг ашиглан цэргийн хүчнийг оруулах талаар одоогоор өгүүлэхгүй байна. Хейгийн хэлснээр бол НҮБ-ын мандатгуйгээр цэргийн довтолгоог зохион байгуулахад хэцүү. Түүнээс гадна сирийн арми ливийнхээс илүү хүчтэй. Зөвлөл нь гаднаас цэрэг оруулахыг шаардахад дөхөж байна гэж сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Басма Кадмани өрнөдийн сэтгүүлчдэд мэдэгджээ. Орос улс бага хуралд оролцохоос татгалзав. Мөргөлдөөнд татагдан оролцож буй хоёр талын нэгийг л дэмжих олон улсын эвслийг байгуулж байх шиг байна хэмээн  Москва үзэж байгааг ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдээд адил төстэй бүдүүвчийг 2011 онд Ливид хурандаа Муамар Каддафигийн эсрэг хэрэглэснийг дурдав. Өрнөдийнхөен «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийг байгуулснаараа урьдын бүдүүвчийг хэрэглэж байна. Асадын дэглэмийг хууль бус хэмээн үзэж сөрөг хүчнийг дэмжих хүмүүнлэгийн ба цэргийн арга барилыг эрэх гэж байна. Гэвч ийм тусламж Асадыг нэн даруй түлхэн унагахад хүргэхгүй гэж Германы Гадаад, батлан хамгаалах бодлогын зөвлөлийн улс төр судлаач Александр Рар өчигдөр «Ведомости» сонинд мэдэгдлээ. Сирийн эрх баригчид Тунист бага хурал зарлан хуралдуулахыг буруушаав. 2-р сарын 26-ны ням гаригт Сирид сирийн иргэдийн ардчилсан эрхийг өргөжүүлэх шинэ Үндсэн хуулийн асуудлаар бүх ард түмний санал хураах юм. Гэвч бүх ард түмний санал хураалтын үр дүн өрнөдийнхний шийдвэрт нөлөөлөхгүй гэж Рар үзэж байна.