Өнөөдөр эрх баригчдаас засгийн газрын эсрэг хүчний түшиг газар болсон Хомс хотод танкууд оруулсан гэж сирийн сөрөг хүчин мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. Өчигдөр Хомст их бууны буудлагын улмаас өрнөдийн хоёр сэтгүүлч АНУ-ын иргэн Мэри Колвин, Францын Реми Ошлик нар амь үрэгджээ. Сирийн эрх баригчид хэд хэдэн долоо хоногийн турш Хомс хотыг бөмбөгдөж байгаагийн уршгаар олон зуун хүн амь үрэгдсэн гэж сөрөг хүчин үзэж байна. Харин чухамхуу хэт даврагсад л Хомсыг буудаж, засгийн газрын хүчнээс хотын орон сууцны хорооллуудыг будаж байгаа мэтээр харуулах хуурамч дүрс бичлэгийг зохиож байна.Энэ нь гадаадын хүчнийг хөндлөнгөөс оролцуулахыг өдөөх зорилготой гэж Сирийн албан ёсны эрх баригчид мэдээлэв.Харин Сирийн удирдлага террорын эсрэг ажиллагаа Хомс хотноо явуулж байгаагаа нуухгүй байна.