Өнөөдөр «Лужники» цэнгэлдэх хүрээлэнд хийсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путины талынханы цуглаан дууслаа. Путин  улс орныхоо иргэдэд хандан сонгуульд ялахын төлөө төдийгүй дотоодын нэлээд хүрц асуудлуудыг шийдвэрлэхээр нэгдэхийг уриалав. Ерөнхий сайд ядуурал, тэгш бус байдлыг эдгээр асуудлын дотор дурдлаа. Путин өөртэд нь дэмжлэг үзүүлсэн цугларагсдад талархал илэрхийлэв. Москвад түүний талынханы цуглаанд 130 мянга гаруй хүн цугларсан байна. 3-р сарын 4-нд болох  сонгуульд ерөнхийлөгчийн албан тушаалд бас нэр дэвшсэн ОХУ-ын КН-ын тэргүүн  Геннадий Зюганов, Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский нарыг дэмжсэн арга хэмжээнүүдэд цөөн хүн оролцлоо. Зюгановын талынханы цуглаанд 2 мянган хүн оролцов.Мөн 1500 хүн  Жириновскийг дэмжихээр цугларсан байна.