Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев «Цэргийн гавьяаны хот» цол хүртээх тухай жуух бичгийг Таганрог, Камчаткийн Петропавловск, Ковров, Ломоносов хотуудын төлөөлөгчдэд гардуулав. Жуух бичиг гардуулах ёслол Кремльд боллоо. Түүнийг өнөөдөр улс даяар тэмдэглэж буй Эх орноо хамгаалагчийн өдөрт зориулжээ. Эдгээр хот хамгаалагчид эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд  баатарлаг чанар, эрэлхэг зоригоо илрүүлсэн тул хүндэт цол хүртээв. Эдүгээ оросын 37 хот «Цэргийн гавьяаны хот» цолтой боллоо.