ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин өөрийн талынхандаа хандан нэгдэн нягтарч, улс орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллаганаас сэргийлэн сэрэмжлэхийг уриалав. «Хэн нэгнээс  өөрийн хүсэл эрмэлзлэлийг бидэнд тулгаж хүлээлгэхийг хүлцэхгүй. Манай орны хүн бүр нанжин сэтгэл, ёс журмыг баримтлан  амьдраасай. Тэгвэл бид улам хүчтэй болно. Хамгийн гол нь бид хамт байх ёстой» гэж ерөнхий сайд нийслэлийн Лужникид цуглаан дээр үг хэлэхдээ мэдэгдэв. Москвад Путины талынханы цуглаанд 130 мянга гаруй хүн  цуглараад байна.. Энэ арга хэмжээнд 100 мянган хүн оролцохыг мэдэгдсэн боловч  хүмүүс ирсээр байна. Өнөөдөр Москвад улс төрийн томоохон дөрвөн арга хэмжээ зэрэг явагдаж байна.