Орос улс Байгал нуур, Петергоф, Москва дахь Василий Блаженныйн дуган, Камчаткийн халуун булгийн  хөндий, Москвагийн Кремль, Санкт-Петербург дэх Эрмитаж, Исаакийн дуган зэргийг дэлхийн гайхамшгийн цэст нэмж  багтаахыг санал болгов. Зочид буудалд  байр урьдчилан захиалах Hotels. Com. онлайн порталоос явуулсан санал асуулгын үр дүн ийм байна. Судлаачид ямар обьектийг олон улсын аялал жуулчлалын анхаарлын төвд байлгвал зохихыг Оросын ба өөр 23 улсын оршин суугчдаас асууж сонирхов.

Санал асуулгын үр дүнгээс харахад египетийн Хеопсын пирамид дэлхийн нэрд гарсан дурсгал юм. Санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь түүний тухай дуулсан байна.Мөн түүнчлэн  олонхи нь Ромын Колизей болон Цагаан хэрэмийг мэднэ. Гурван оролцогчийн нэгэн нь эдгээр байгууламжийг дурдав. Олонхи нь түүхийн дурсгал чухам хаана байгааг лавтай хэлсэн байна.

Орос улсын тухайд гэвэл гадаад хүмүүсийн олонхи нь зөвхен Москва, Санкт-Петербург хоёр хотыг дурдлаа. Оросын нийслэлийн Улаан талбай дахь Василий Блаженныйн дуган сонин сэтгүүлээс таньсан цорын ганц түүхийн дурсгал болов. Иймээс оросын олон гайхамшигт дурсгал энд  ирсэн гадаадын жуулчдад гэнэтийн зүйл болдог гэж «Тари-тур» аялал жуулчлалын пүүсийн ерөнхий захирал Марина Левченко хэлээд «Манайд ирдэг жуулчид  улс орны ерөнхий байдал, орос хүмүүс болон тэдний аж амьдралын хэвшлийг сонирхдог. Орос аугаа их түүх соёлтойг тэд мэднэ. Оросын түүх соёл баялаг ба музейнууд нь тун сонирхолтой, тухайлбал Эрмитажад хичнээн олон уран зураг байгааг мэдэхгүй байна.Иймээс хүмүүс бодож байснаасаа их юм сонирхон үздэг» гэв.

Оросын нийслэлээс гадна өөр хот тосгон сонирхолтой үзмээр юм олон. Дэлхийн эдийн засгийн форумын тоо баримтуудаас харахад Орос улс  байгаль, соёлын өвийн обьектуудын тоо хэмжээгээр дэлхийд 5-р байр эзлэж байна. Гэвч тэдгээрт аялагчдын анхаарлыг татахын тулд зохих дэд бүтцийг байгуулах хэрэгтэй гэж Оросын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Сергей Шпилько тэмдэглээд

«Алс Дорнодын Курилын арлууд буюу Врангелийн арал, Кавказын Дербент болон өөр маш олон байгууламж аялал жуулчлалын зах зээлд зохих байр суурь эзлээгүй. Түүх соёлын ямар нэгэн дурсгалыг сурталчилж болно. Гэвч тийшээ хямд аялалыг зохион байгуулж чадахгүй бол  дэлхийн анхаарал татах байгууламж болж чадахгүй хийгээд Оросын гайхамшгийн цэст багтахгүй нь мэдээжийн хэрэг» гэв.

Эдүгээ эдгээр асуудлыг шийдвэрлэж эхлэсэн нь чухал юм. « Дотоод болон ОХУ-д гадаадаас ирэх хүмүүсийн аялал жуулчлалыг  2018 он  хүртэл хөгжүүлэх  холбооны зориулалтат хөтөлбөрийн дагуу бараг 100 тэрбум рубль төсөвлөн гаргах юм. Эдгээр хөрөнгөөр зам тавьж, нисэх онгоцны буудал, зочид буудал, кемпинг аялал жуулчлалын чадавхитай  нутагт барих юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлвэл Орост ирэх гадаадын жуулчдын тоо 2018 он гэхэд 6 дахин нэмэгдэж, 23 саяад хүрнэ. Өөрөөр хэлвэл Орос улс зургаан жилийн дараа аялал жуулчлалын гайхамшигт төв болж мэднэ.   

Гэрэл зураг