Өнөөдөр Эх орноо хамгаалагчийн өдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөв. Тэрээр «Цэргийн гавьяаны хот» цол  хүртээх тухай жуух бичиг Кремльд гардуулахынхаа өмнө Александровский цэцэрлэгт очлоо. Ерөнхий сайд Владимир Путин, БХ-ын сайд Анатолий Сердюков нар болон парламентын дээд, доод танхимуудын удирдагчид, Эх орны их дайнд оролцсон ахмадууд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцов.