Өнөөдөр Эх орноо хамгаалагчийн өдөр Москвад улс төрийн томоохон дөрвөн арга хэмжээ нэг зэрэг явагдана. ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путины талынхаен Фрунзенская эргийн гудамжаар яваад «Лужники» спортын цогцолборт цуглаан хийнэ. Бараг 100 мянган хүн арга хэмжээнд оролцох асуудлыг Москва хотын захиргаантай уялдуулан зохицуулсан байна. Нийт 120 мянга гаруй хүн Москвагийн удирдлагтай уялдуулан зохицуулсан дөрвөн арга хэмжээнд оролцоно гэж бодож байна.Өнөөдөр 10 мянга орчим цагдаа, дотоод цэргийн албан хаагч ба тэдэнд туслагчид цуглаан хийх үед москвагийнханы ба нийслэлийн зочдын аюулгүй байдлыг хангана.