Ираны цөмийн хөтөлбөр тойрсон байдал  даамжрав. Одоо Иранд цөмийн зэвсэг  зохион бүтээхээс сэрэмжлэхийн тулд яаралтай хүч хэрэглэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж израилийн тагнуулын алба үзэж байна. Бүс нутгийн байдал эрс доройтсоныг МАГАТЭ-гийн шинжээчдийн Иранд хийсэн аялал амжилтгүй болсон явдал харуулсан гэж израилийн хэвлэл мэдээллийн хэрэслүүд мэдээлжээ. Ираны эрх баригчид шинчээдийг Парчин дахь цэргийн барилга байгууламжад оруулахаас татгалзсан  болон түрүүлж цохилт өгнө гэж Иран сүрдүүлсэн явдал ираны цөмийн хөтөлбөр аюултайг нотлон харуулсан гэж израилийн хүчний байгууллагууд үзэж байна.