Эрхэм хүндэт нөхөдөө! Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе! Аймаг, сум, айл гэр бүхэнд луу жил айлчлан ирлээ. Шинийн нэгний өдөр ахмад буурлууд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ золгон сайхан баяласан бизээ. Өнөөдөр ч үргэлжлэн золгож яваа. Өнөөдөр та бүхэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр  МУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Долоонжингийн Идэвхтэн  “Оросын дуу хоолой” радиогийн студид хүрэлцэн ирээд байна. (Сайдын яриа- аудио)